945 хүний амь насыг авч одсон аймшигт осол

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

945!

Энэ тоо бол сүүлийн гурван жилийн хугацаанд орон нутгийн замд ослоор амь насаа алдсан хүний тоо. Бараг 1000 хүрэх дөхсөн энэ аймшигт тооны ард авто ослын гамшиг ямар аюултай болохыг бидэнд сануулж байна. Бодоод үзье, гурван жилд 945 гэхээр нэг жилд 315 хүн зөвхөн зам тээврийн ослын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэсэн үг. Энэ мэтчилэнгээр ганцхан жилийн дотор 300-гаараа амь насаа алдаад байвал гуравхан сая хүнтэй манай улсын хувьд хүн амын өсөлтөд зам тээврийн осол хүчтэй цохилт өгөхөөр байгаа юм. Замын цагдаагийн газраас өгч буй мэдээллээр хүний амь нас эрсэдсэн, хүнд хэлбэрийн зам тээврийн ослын дийлэнх хувийг орон нутгийн зам дахь осол эзэлдэг гэнэ. Ялангуяа урин дулааны улиралд аялал зугаалгаар хөдөө хээр явах үедээ хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос болж осол аваар гардаг гэнэ. Иймээс иргэд өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж, дээр дурдсан зөочлийг гаргахгүй байхыг анхаарна уу.

Осол хамгийн их гардаг орон нутгийн замууд

Сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг оруулж байна. Хөдөө орон нутгийн замд хамгийн их осол гарч нас барсан болон гэмтсэн хүний тоогоор тэргүүлэх болсон 10 байршлыг албаныхан тогтоожээ.

Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтран хийсэн иж бүрэн судалгааны тоон дүнд түшиглэн энэхүү газруудыг нэрлэсэн байна.

Хамгийн олон удаагийн давтамжтай осол аваар гарсан эхний таван байршлыг нарийвчлалтайгаар нь үзүүлье. Эдгээр байршилд гарсан ослуудын хохирогчид нь дандаа нас барсан гэдгийг албаныхан судалгаанд дурджээ. Үүнд:

1. Баянчандмань сумаас Хар хошуу хүртэлх УБ Дарханы 60-74 дэх км-т 14 км газарт 154 осол.

2. Төв аймгийн Аргалант сумаас Уушгийн хөтөл, Баянцогт сум, Галзуу харын худаг УБ-Өв-Ар чиглэлийн 35-67 дахь км-т 32 км газарт 125 тохиолдол бүртгэгдсэн.

3. Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөлийн 135-150 дахь км 15 км газарт 120 осол бүртгэгдсэн.

4. Эрдэнэ сумын нутаг Баян даваа, ШавартайУБ-Багануур дүүргийн чиглэлийн 50-68 дахь км-т 18 км газарт 68 осол бүртгэгдсэн байна.

5. Баян сумын Хоолтын даваа 9-р зөрлөг 24 км газарт 64 тохиолдол

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
K(27.123.212.135) 2025 оны 03 сарын 13

Baliar guudeltei muu gazaruud be.

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

ene zamuudaar sozializmiin yed ch mashin , avtobus yavj baisan odoo yagaad iim ih yhej baina. arhidalt, ydremgui davhih, chadvargui sogtuu jolooch naraas l bolj baigaa !!!!

1  |  0
Зочин (64.119.21.168) 2025 оны 03 сарын 13

1 ба 3 бол яах аргагүй гүйдэлтэй газар шүү. Ялангуяа үүр шөнийн цагаар...

1  |  0
Top