Хувьчлагдах төрийн өмчүүд хэний мэдэлд очих вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Засгийн газраас энэ онд багтаан хувьчлах төрийн өмчүүдээ зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчлах нь нэгэнт тодорхой болсон. Хувьчлалын гол зорилго нь компанийн засаглалыг нь сайжруулж, үр өгөөжтэй ажиллуулах гэдгийг ч албаныхан онцолсон. Тэгвэл төрийн томоохон компаниуд хэний мэдэлд очих талаар олон нийтийн дунд таамаг хөвөрч эхэллээ. Тэр дундаас хамгийн их магадлалтай буюу хувьчлалын эздээр дараах хүмүүсийн нэрс дуулдаж эхэллээ.

Төрийн банк түүний мэдэлд орох уу?

Алтжингийн Алтан зурган илэрцүүд

Хэдийгээр Засгийн газрын зүгээс "Энэ удаагийн хувьчлал дуудлага худалдаагаар хэн нэгэн мөнгөтэй хүн нь авах бус хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмших бололцоог олгож буйгаараа онцлогтой" хэмээн мэдэгдээд байгаа ч Төрийн банкны хувьчлал дээр түлхүү анхаарал тавьж оролцох эрхмүүдийн тэргүүн эгнээнд Г.Алтан хатагтайн нэр дуулдах болов. Учир нь улстөр, бизнесийн фракцынхны дунд "Увс" зүгийнхний гойд анхаарлыг Төрийн банк татаж байгаа гэх яриа нэгэнт гараад байгаа юм. Угаасаа тус банкийг хувьчлах асуудал хөндөгдөх бүрт “Алтжин”-гийн Г.Алтан авна гэсэн яриа дагалддаг байв. Энэ удаа ч  Г.Алтангийн нэр хамгийн тод яригдаж байгаа нь  "Төрийн банк"-ийг  түүний мэдэлд өгөх нэгэн том дохио гэлтэй.

Байгуулагдаад найман жил болж буй Төрийн банк нь 2.3 их наяд төгрөгийн активтай. Хоёр сая 863 мянган харилцагчтай, 202 мянган зээлдэгчтэй, 585 мянган хадгаламж эзэмшигчтэй, Монголын топ гурван банкны нэг юм.

"Таван богд"-ын Ц.Баатарсайханы мэдэлд МИАТ орох уу?

"Таван богд"-ын Ц.Баатарсайхан зурган илэрцүүд

МИАТ нь өнгөрсөн онд 20 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Хамгийн их алдагдалтай ажилладаг аж ахуй нэгжээр тодордог байсан тус компани 2015 оноос хойш цэвэр ашигтай ажилладаг болсон нь бизнесменүүдийн анхаарлыг ихэд татах болов. Тэгвэл тус компанийн 49 хувийг хэн авах вэ?. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар  “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан гэх яриа байна. Засгийн газрын барьж байгаа бодлогын дагуу Монголын тэргүүлэгч бизнесмен тэрбээр МИАТ-ийн 49 хувийг дуудлагаар биш хөрөнгийн биржээр дамжуулан авах эрх нь нээлттэй юм.

Хөрөнгийн биржийг хэн авах вэ?

Женко зурган илэрцүүд

Өмч хувьчлах объектийн жагсаалтад багтсан Монголын хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлахаар төсөвт тусгажээ. Барилга байгууламжийн байрлал, үйл ажиллагааны чиглэл гээд аль ч утгаараа үнэ цэнэ өндөртэй Хөрөнгийн биржийн хувьчлал  урьд өмнө яригдаж л байсан. Тэр болгоны ард нь Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр сонсогддог байв. Энэ удаад ч гэсэн Женко нэрээрээ алдаршсан Х.Баттулгын багийнхан Хөрөнгийн биржийн хувьчлалд анхаарлаа хандуулж байгаа сурагтай.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.155) 2025 оны 03 сарын 13

Эх орноо хөгжүүлэх тухай бодоочээ мөнгөтэй бгаад эх орон чинь дорой бвал дэлхийд мөнгөтэй баян бгаал хэн ч хүндлэхгүй толгой дээгүүр байж чадахгүй гэдгийг сайн бодоорой

1  |  0
зочин(103.229.123.14) 2025 оны 03 сарын 13

Унэлгээг яаж хийх нь их сонирхолтой бна. Ж: МИАТын хувьчлалд тэр олон онгоцнуудын унэ, дээр нь ажилладаггуй ч гэсэн хуучин онгоцнуудын унийг шингээж тогтоох естой. Ер нь ашигтай ажиллаж бгаа юм бол заавал хувьчлах шаардлага бн уу. Хувьчлах гээд бгаа бол дараагийн уйл ажиллагааны талаар маш сайн тохирч авах шаардлагатай. Ашгаа бодоод гадаад дотоод баячуудад уйлчлээд энгийн. Иргэдийг хохироож болохгуй

1  |  0
зочин(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

Төрийн өмч хэдхэн гэр бүлийн гараар ороод л хэсэг ард иргэд л ААН хувьд гарсан нэртэй л үлдэх нь тэр дээ

1  |  0
зочин(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

Энэ хувьчилал аль 1992 онд л ард иргэдэд цэнхэр яагаан тасалбар хувьцаа хэмбэрээр олгож байсан харамсалтай нь тухайн үед их гарын наймаачин панзачингууд иргэдээс бараг л дээрэмдсэнтэй адил өнөөгийн Бизнес нэртэй Олгирахи Хулгайчдыг бий болгосон

1  |  0
Зочин(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

Томоохон ААН болон ТӨК хувьд шилжүүлэх нэрийдлээр 76 хоорондоо үгсэн хувалдаж яаж хувааж идэхээ л бодож байгаа зүгээр л 76 нэг нэгэндээ чи Харилцаа холбоог авчих би УҮГазрыг авхад болоно гэх мэтээр

1  |  0
Зочин(1.25.112.115) 2025 оны 03 сарын 13

Бүгдийг нь улс төрийн ямар ч оролцоо оруулахгүйгээр хувьцаагий нь хувь хүн аж ахуйн нэгжүүдэд нээлттэйгээр арилжаалах хэрэгтэй тэгвэл хамгийн шударга болно.

1  |  0
Top