У.Бямбасүрэн: Иргэдийн сэтгэл ханамжийн индекстэй болох зорилго тавьсан

2018 оны 06 сарын 06

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран  “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд энэ өдрүүдэд “Төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” хоёр дахь шатны сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалтанд яам, агентлагийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний болон төрийн захиргааны нэгжийн ажилтнуудыг хамруулав.

Image may contain: 16 people, people smiling, people sitting, child and indoor

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэхүү сургалтыг нээж хэлсэн үгэндээ,  Төрөөс явуулж буй бодлого, төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн талаар иргэдийн сэтгэл ханамжийн тандалт судалгааг 2017 онд явуулсан. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлэх болон бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог хангахад хэрэглэгчийн энэхүү үнэлгээ нь онцгой ач холбогдолтой. Цаашид улам боловсронгуй болгож “Иргэдийн сэтгэл ханамжийн индекс”-тэй болох зорилт тавьж байна. “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам ”-ыг Монгол Улсын Засгийн газраас  шинэчлэн баталсны дагуу 2017 оны үйл ажиллагааны тайланд үнэлэлт өгсөн. Шинэ журмын хэрэгжилтийг хангах явцад гарсан алдаа оноогоо энэ сургалтаар хэлэлцэх  боломж гарч байна.

Төрийн захиргааны байгууллагууд цаашид төлөвлөлт хийхдээ гарах үр дүнг урьдчилан тооцож, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуураа тогтоож байх нь зүйтэй” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top