Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

2018 оны 06 сарын 06

Зуны тэргүүн улаагчин могой сар Хоёр хар мэнгэтэй Шарагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2018.6.6, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 22
  • Наран ургах шингэх: 04.57-20.45
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top