105 сая төгрөгийн торгууль ногдуулж, 331 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүллээ

2018 оны 06 сарын 05

Гаалийн байгууллагын хэмжээнд 5-р сарын 28-31ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 36 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 15 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэл нэг, эрүүгийн хэрэг бүртгэл хоёр удаа бүртгэгдэн юм. Дээрх зөрчлүүдэд 105 сая төгрөгийн торгууль ногдуулж, 331 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүллээ. Зөрчлийн улмаас 9.17 кг байгалийн чулуу, 136 кг гууль улсын орлого болгон хураажээ.

 dddish

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top