Ахмадын хороо ‘’Шилжин явах цом’’-ын эзэн болов

2018 оны 06 сарын 05

Нийслэлийн Ахмадын хорооны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ‘’Ахмадын авьяас, амжилт бүтээлээр алдараа өргөе’’ урлагийн наадамд Баянзүрх дүүргийн Ахмадын хороо амжилттай оролцож тэргүүн байр, шилжин явах цомын эзэн болсон байна.

Энэхүү урлагийн наадам Ардын дуу, Зохиолын дуу, Язгуур урлаг, Харилцаа дуу, Сэрэлт киноны хэсэг, Нийтийн бүжиг хэмээх 6 төрлөөр явагдаж 100 гаруй ахмад уран бүтээлчид авьяас билэг, ур чадвараа сорьсон байна.

Урлагийн наадамд дүүргийн 25 орчим ахмад уран бүтээлчид оролцож дээрх бүх төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Тухайлбал Ардын дуу төрөлд ‘’Шар хад’’ дуугаар Г.Дашдондов, Зохиолын дуу төрөлд ‘’Есөн эрдэнийн орон’’ дуугаар Г.Доржпагам, Язгуур урлагийн төрөлд Төмөр хуур, Лимбэ хөгжмөөр Т.Дамдинсүрэн, Харилцаа дууны төрөлд ‘’Учиртай 3 толгой’’ дуурийн дуугаар Д.Лхагвасүрэн, Г.Алтантуяа авьяас билэг, ур чадвараараа шалгарч тэргүүн байр эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top