Төрийн өмчид байх хэд хэдэн объектуудыг хувьчлах тухай асуудал яригдаж байна. Зах зээлийн зарчмаар Төрийн өмчит компаниудыг хувьчлаад өөр менежмент хийх цаг нь болсон гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Гэхдээ эдгээр дундаас МИАТ-ийн хувьчлалын асуудал олон хүний сонирхлыг татаж байна. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол манай улс орон шиг далайд гарцгүй улс орны хувьд Иргэний агаарын тээвэр бол стратегийн чухал ач холбогдолтой зүйл. Тиймээс үүнийг яаран хувьчлах хэрэггүй гэх нь бий.
Үнэн хэрэгтээ стратегийн ач холбогдол бүхий агаарын тээврээ хувийн хэвшилд өгчихөөд тэдний аманд орж сууна гэдэг ямар ч улс оронд байж болохгүй асуудал юм. Нөгөө талаар МИАТ-инй хувьчлалын ар талд яригдаж буй олон хүмүүс бий. Тэгвэл МИАТ-ийг “Эм Си Эс” гэх мэт хөрөнгө мөнгөний чадвартай компанид өгөхөд болно, харин хөрөнгө мөнгөний эх үүсвэр муутай компанид өгвөл зөвхөн ашгийн төлөө яваад дуусна гэсэн мэдээллийг зориудын гэмээр сувгаар цацаж байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байгаа болов уу.
Ямартай ч өнөөдөр МИАТ, Төрийн банкны хувьчлалын талаар эрх баригч намын бүлэг хуралдаж буй. Тэгэхээр эдгээр газруудыг хэрхэн яаж хувьчлах тухай асуудал бүлгийн хуралдаанаар шийдвэрлэгдэнэ гэсэн үг.
Н.Баатар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )
Huvichil.
МИАТ -г хувьчалж хэрэггүй байх даа бусад орны г хараад байхад улсынхаа мэдэлд байдаг анхны хувьчлалаар гурилын үйлдвэр махны үйлдвэрээ улс авч үлдэх ёстой байсан авч үлдсэн бол энэ ченж гэх нөхдүүд байхгүй нэгдсэн нэг үнэтэй мах гурилын хаа үнийг тогтвортой бариад байх байсан үүнтэй адил тийз ны үнэ хаана ч байхгүй өндөр үнээр зараад байгаа шүү дээ хувьд шилжвэл хүссэн үнээрээ зарах байлгүй дээ
MCS companid ugsen ni deer shuu!!!
MCS companid ugsen ni deer shuu!!!
MCS companid ugsen ni deer shuu!!!
MCS companid ugsen ni deer shuu!!!