Баярын өдөр 60 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө

2018 оны 06 сарын 04

Өнгөрсөн баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 байгууллагын 500 гаруй алба хаагчид хэв журмын хамгаалалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Өнгөрсөн хоногт иргэд байгууллагаас 1634 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаж, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд төөрсөн 60 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top