Оросын Кемеров мужийн Междуреченск хотод таван давхар байшин нурсан харамсалтай хэрэг гарсан байна, Тус байрны голын орцны нэг давхарт байдаг дэлгүүр өргөтгөл хийж, өрөө хоорондын хана нурааснаас тус байшин нурахад хүрчээ. Нурангинаас болж олон хүн бэртэж, 60 гаруй айл орох оронгүй гудамжинд гарсан байна, Тэр бүү хэл цөөнгүй хүн амь насаа алдсан талаар ОХУ-ын ИТАР ТАСС агентлаг мэдээлжээ.
Энэхүү мэдээллийг онцолж нийтэлж байгаагийн учир нь олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх зорилготой юм. Учир нь манай монголчууд орон сууцанд оронгуутаа л дотоод зохион байгуулалтыг нь янзалж байгаа нэрээр суурь хана буюу даацын ханыг нь нурааж эхэлдэг. Орон сууцны өрөө хоорондын хана хүртэл даацын хана байдаг талаар ямар ч ойлголтгүйгээс болж, нурааж байдаг. Зар дээр хүртэл “Даацын хана нураана” гэж биччихсэн байдаг нь ийм нөхцөл байдал хаа сайгүй байдгыг гэрчлэх юм. Тиймээс танай дээд, доод, хажуу айлууд хана байшингаа нураагаад эхлэх юм бол зохих газарт нь яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Междуреченск хотын энэ нурсан байрныхан хэдэн өдөр хана нурааж байхад арга хэмжээ аваагүйн улмаас ийм эмгэнэлт байдалд хүрчээ. Манай монголчууд бол хэнэггүй, хайхрамжгүй зантай улс. Хөрш айлын эрх ашгаас илүүтэй амин хувийн ашгаа илүүд үздэг хүмүүс энэ мэт эрсдэлд орох магадлал өндөр байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )