Хилээр хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

Гашуун сухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд Норд бенз маркийн 6560ӨМА улсын дугаартай автомашины эзэмшигч Б чиргүүлийн арам төмрөнд нууж авч явсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хоёр зөрчил гарчээ. Тухайрбал иргэн А нь Энэ сарын 28-ны өдөр 7830УБМ улсын дугаартай Toyota Prius маркын авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 56 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан байна. Иргэн Х нь  энэ сарын 29-ний өдөр 1942УБҮ улсын дугаартай Toyota Starex маркын авто машинтай улсынхилээр нэвтрэхдээ 80 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завджээ. Зорчигч иргэд анхаарал болгоомжой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top