Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгийн үнэтэй, алтаар бүрсэн эмээл алдагдсан хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарч байжээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгийн алт, мөнгөн эдлэл алдагдсан. Эдгээр хэргийг үйлдсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн байна. Тэдний зарим нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан ажээ. Иргэдийг хулгайн гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
200,0 сая төгрөгийн алтан эмээлийн хэдэн жил урласан бол:. Хийц гоё юмаа
Миний бодход танидаггүй хүн хулгайлхуу т