Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд төмөр зам барихыг дэмжив

2018 оны 05 сарын 31

Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

УИХ-ын чуулганаар дэмжвэл Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барих юм. Төмөр зам баригдсанаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой.

Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(150.129.142.210) 2025 оны 03 сарын 13

ok

1  |  0
Top