Цагдаагийн 36 алба хаагчийн хурим боллоо

2018 оны 05 сарын 31

Төв аймаг дахь цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн газраас алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.

Төв аймаг дахь цагдаагийн газрын 36 алба хаагч, тэдгээрийн гэр бүл оролцлоо. Хуримын ёслолын үйл ажиллагааг Гэрлэх ёслолын ордон, Төв аймаг дахь цагдаагийн газар хамтран зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ илгээсэн юм.

Image may contain: 3 people, people standing and indoor

Image may contain: one or more people, shoes, car and outdoor

Image may contain: 1 person, wedding and shoes


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top