Нийслэлийн 555 ээжид ”Алдарт эх”-ийн одон гардуулна

2018 оны 05 сарын 30

Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид   "Алдарт эх"-ийн одон медаль гардуулахаар төлөвлөж байна.  Энэ жилийн хувьд НИТХ-аас  өмнөх жилүүдэд олгодог байсан  "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.

"Алдарт эх"-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.


НИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top