"Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2018.05.30/ Нийслэлийн иргэний танхимд болж байна.
Хэлэлцүүлгийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл ТББ, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч Сайтуудын Ассиоцаци, Мэдээллийн Сайтуудын Ассиоцаци, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Эм Би Си Телевизүүдийн холбоо, Монголын ФМ-үүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Урилгаар Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо оролцож, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдлын хүндрэл, бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит хувилбарыг хэлэлцэнэ.
Хурал удирдагч: МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )