Авлигатай тэмцэх газрынтайлан мэдээнд дурдсанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг шалгаж, долоо дахь удаагаа прокурорын байгууллагад шилжүүлжээ. Р.Эрдэнэбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууц худалдан авчээ. Энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй,хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэж үздэг юм билээ. Р.Эрдэнбүрэн 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сүүлдээ ажлаа өгч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. АТГ-аас БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэтэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )