”Гэр хороолол хөдөлгөөн” жагсаалаа хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

"Гэр хороолол хөдөлгөөн"-өөс Д.Сүхбаатарын талбайд майхантай суулт хийсэн.  Зөвшөөрөлгүй гэдэг шалтгаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн захирамжаар суултыг шөнийн 22.00 цагт цагдаагийнхан тарааж, цуглааны зарим зохион байгуулагчийг баривчилсан юм. Түүнээс хойш тус хөдөлгөөнд дахин суулт хийх санал иргэдээс их ирсэн гэнэ. Хөдөлгөөнөөс энэ сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал, суулт хийхээр төлөвлөсөн байжээ. Гэвч тодорхойгүй хугацаагаар дахин хойшлуулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Шалтгаан нь,  тус талбайд нийслэлийн МАН-ынхан жагсаал, цуглаан  зохион байгуулж буйтай холбоотой гэсэн тайлбар өгч байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.20.178) 2025 оны 03 сарын 13

Хамгийн гол нь гэр хорооллынхон юуны төлөө суулт хийж байгаа юм бол? Суулт хийж буй шалтгаан нь сонин байна

1  |  0
Top