Үсээ засуулбал өвчин ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.01-20.39
Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Мод

Аргын тооллын 5 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 16, Эрхтэний тэнгэрт одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top