УНТЭ-т хоёр хүнд хийсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсон талаар Гавьяат эмч Л.Жамбалжав мэдээлэл хийсэн. Тус эмнэлгээс мөн хариу мэдэгдэл хийлээ. Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн Л.Ганболд “ УНТЭ, АНУ-ын Анагаахын их сургуультай хамтран 2016 оноос зүрхний мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн.АНУ-ын Анагаахын их сургуулийн зүрхний мэс заслын багаар удирдуулж, гуравдугаар эмнэлэг, манай эмнэлгийн эмч нарын хамтарсан баг зүрхний хагалгаа хийсэн. Мэс заслын эмчилгээг дүрэм , журмын хүрээнд хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй” гэв. УНТЭ-ийн Чанар аюулгүй байдлын эмнэлзүй хариуцсан албаны дарга Т.Болормаа ”Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн эмгэг судлалын шинжилгээ буюу задлан шинжилгээнд оруулахгүй байх саналыг тавьсан. Хамтын шийдвэрээр эмгэг судлалын шинжилгээнд ороогүй. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалын 3.17 дахь заалтад ”Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эд эрхтнийг нь авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх бөгөөд ийм үйл ажиллагаанд эмнэлгийн мэргэжилтэн оролцохгүй” гэж заасан байдаг. Зүрхний нээлттэй мэс заслын багийн ахлагч, холбогдох эмч нар эмгэг судлалын шинжилгээнд оруулах хүсэлт гаргасан ч ар гэр нь зөвшөөрөөгүй” гэсэн хариулт өглөө.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )
Эмнэлгийн ямар ч мэдлэггүй хүмүүс бүр хэцүү юм байдаг эмч нарын амыг л хардаг танай хүн маш хүнд байна одоо л хагалахгүй бол болхоо байлаа гээл оншийг нь гүйцэд олсон ч юм байхгүй хагалгаанд оруулаал хүндрэл гархаар танай хүн давхар тийм юм нь болохгүй байжээ гээл бие биенийгээ хамгаалаал өнгөрдөг манай эгчийг гурван жилийн өмнө яг энэ маягаар цэгийн нэгдсэн эмнэлэг дээр сарын зайтай хоёр ахиж оруулаад сүүлдээ болхоо байгаад бүдүүн гэдсээ дурандуул гээд дурундуулаад ирсэн өө хортой хавдар байсан байна гээд ахиж хагалаал жинхэн тоголдог юм эмч нарын амыг харж тоглуулаал дууссан даа
Хариуцлага хүний амь нас шүү дээ. Эрсдэлтэйг ойлгож байна .Гэхдээ ингэж болохгүй байх. Энэ эмнэлэгт 10-аад жилийн өмнө ахыгаа алдсан. Хариуцлага тооцох хэрэгтэй.
үнэндээ Хариуцлаггүй байна дөө. 2-ын 2 Амь нас шүү, Бид чаднаа гээд, Өвчтөнөөс өчнөөн Мөнгө төгрөг авч, Өвчтөн болон Ар гэрийхэний Эмч нарт Итгэж байсан Итгэл сэтгэлийг хөсөрдүүлжчихээд Ар гэр нь Задлан хийлгэхийг зөвшөөрөхгүй байнаа гээд яриад сууж байдаг, Эмч нар Та нар нээрээ, жаахан ч гэсэн Хүнлэг баймаар юмаа, Хэрвээ Жамбалжав нийтэд мэдэгдээгүй бол Нууж дараад өнгөрөх байсан шүү
amerikuud mongol xun deer turshilt xiigeed bainaa ter usad bol ingej chadahgui shuudee
Харамсалтай явдал болжээ. Задлан хийгээд эрүүл эрхтэнүүдийг нь авчихдаг юмуу?
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД БАРАГ ҮХЭЛГҮЙ ХАМГИЙН ЭНГИЙН ХАГАЛГААНУУДЫГ ТУРШЛАГАГҮЙ ЭМЧ НАР ТУРШИЛТ БОЛГОН ХИЙГЭЭД Л АЛЧИХСАН БАЙНА! АМЕРИКИЙН ЭМЧ НАР УДИРДСАН ГЭЖ ЭМЧ ХЭЛЖ БАЙГАА НЬ НОЦТОЙ АСУУДАЛ.ИЙМ БАЙХ БОЛОМЖГҮЙ.ТЭД ЧИНЬ ТИЙМ ТЭНЭГ ХҮМҮҮС БИШ.АЛХАМ ТУТАМДАА ХУУЛЬД ЗАХИРАГДАЖ АЖИЛЛАДАГ ЮМ.АР ГЭРИЙНХЭН ХЭДИЙ ГОМДОЛГҮЙ ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЦГААН ХАГАЛГААНД ОРУУЛСАН Ч ТУРШЛАГАГҮЙ ЭМЧ НАРЫГ ӨӨРСДИЙГ НЬ ТӨӨРӨГДҮҮЛДСЭН ГЭЖ МОНГОЛД ЭНЭ ТӨРЛИЙН ХАГАЛГААНУУДЫН ҮР ДҮНГ ХАВСАРГАН ШҮҮХДЭЖ ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЁСТОЙ.ЗААВАЛ ЗАДЛАНД ОРУУЛАХГҮЙ БОЛ ХУУЛИАРАА ЖААХАН СААД ҮҮСНЭ.