Л.Жамбалжав, хоёр хүн нас барсан нь эмч нарын ажлын зохион байгуулалттай холбоотой гэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Улсын нэгдсэн төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх үеэр хүний амь нас хохирсон талаар  Гавьяат эмч Л.Жамбалжав мэдэгдлээ. “Ямар ч туршлага байхгүй залуу эмчээр хагалгаа хийлгэсэн. Яаран сандран хагалгаа хийх ямар шаардлага байв” хэмээн асууж байлаа. Л.Жамбалжав ”2018 оны тавдугаар сарын 21, 23-ны өдрүүдэд УНТЭ-т  эмч нар 64 настай, эмэгтэй Д-д зүрхэнд нэмэлт судас суулгах мэс засал хийсэн. Өвчтөн сэргээгүй мэс заслын ширээн дээр нас барсан. Мөн 30 настай өвчтөн эмэгтэй З-д зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх  мэс  заслыг хиймэл  цусны эргэлтийн аппарат ашиглан  хуурай зүрхэн дээр хийсэн. Хагалгааны дараа  өвчтөний бие хүндэрч зүрх нь зогссон” гэж мэдэгдсэн юм.  Үүнийг хагалгаа хийсэн залуу эмчийн гэхээсээ илүүтэй эмч нарын багийн зохион байгуулалтын алдаа гэж үзэж байгаа ажээ.  Нас  барсан хүмүүст зүрхний өөр төрлийн хагалгаа хийсэн гэдгийг давтан хэлж байв. Мөн задлан шинжилгээ хийгээгүй. "Ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй" гэсэн тухай ярьж байлаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tr(119.40.103.187) 2025 оны 03 сарын 13

khunii ami nas,eruul mend khokhirooj mes zasal emchilgee khiine gej ugui,.uund zaluu,khugshin nasnii ylgaa gej ugui dee emch khumuusee,.tuijshral.medleg,chadvar deeshluul,.busad emnelegt assuudal bgaa shuu,.

1  |  0
зочин(112.72.14.24) 2025 оны 03 сарын 13

үсээ хараар будаж ирээд л их хариуцлагтай царайлж байх шив залуустаа зөвлөж тусалж байх чинь яасан юм бэ ? дарга болох санаатай их илчлэгч болж тоглож байх шив зөнөг чинь ийм новшнууд зөндөө байдаг

1  |  0
зочин(122.201.31.75) 2025 оны 03 сарын 13

энд хүний амь нас яригдаж байна.Ямар аймаар юм бэ ? Хэрэв өөрийн чинь хамаатан садан байвал яах вэ. Аварахын тулд бүхнийг хийнэ. Хөгшин залуугаар дуудаад хэрэггүй. Эмчийн чадвар яригдана. нарийндаа яривал хөгшин ч залуу ч чадваргүй бол хагалгаа хийгээд хэрэггүй.

1  |  0
uvchtun(182.160.33.132) 2025 оны 03 сарын 13

Yu gesen ug um,tegeed zaluu huniig surgaj bn geed hunii ami nasaar turshilt hiih yostoi yu te,bitgii tenegtetsgee,malnuudaa,zaluu emch nar yu ch mededgui,tegeed ongiroo,nastai humuusiig hun gej uzdeggui um bilee,mash sain turshlaga suulgaj baij,bas hamgiin gol ni huniig hairlaj enefdeg bolgoj baij emch boloh zuvshuurul ugch baih heregtei zaluu emchintseruuded!!!!!!!!!

1  |  0
Зочин (202.5.194.26) 2025 оны 03 сарын 13

Туршлагатай юм бол өөрөө хийх нь яасан юм бэ? Залуучуудтайгаа барьцаад байгаа юм юм биш биз? Би эмч биш, гэхдээ залуу хүмүүс хийж байгаа нь маш сайшаалтай. Тэгээд ч энэ чинь эрсдэлтэй хагалгаа, найдвартай байх батлагаа 100 хувь биш л байж таараа.

1  |  0
Top