”АТГ Х.Энхжаргалын хувийн компани шиг болсон”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "АТГ Х.Энхжаргалын хувийн компани болсон нь баримтаар нотлогдлоо" сэдвийн хүрээнд хэвлэлийн хурал зохион байгуулж, Г.Баасан, тус зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал, А.Саруул нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.  Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэж чадахгүй байгаагийн шалтгааныг Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэх ажилтнуудын  чадамжтай холбоотой гэж хардаж шалгаж үзэхээр болсон байна. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт АТГ-ын ажилтнуудаас сонгон шалгаруулалтад ороогүй гэж дурдсан байжээ. 

 АТГ-ын дарга Х.Энхжаргалыг эзэнгүй хойгуур нь хэвлэлийн хурал хийсэн болж таарав. Г.Баасан “Авлигатай тэмцэх газар Х.Энхжаргалын хувийн компани болж хувирсан. Энэ газарт авлигачдын шахааны хүмүүс ажилладаг юм биш биз дээ. Ямар ч гэсэн энэ байгууллагад мэргэжлийн шалгалт өгсөн хүн гэдэг итгэл үнэмшлээрээ ажилладаг онцлог  алга” хэмээн хардаж буйгаа илэрхийллээ. Мөн АТГ-т мэргэжлийн шалгалтад ороогүй, мэргэжлийн биш хүмүүс байна гэхээр төсвөөс мөнгө завшаад сууж байгаа гэж тодотгосон юм.  

АТГ-т 2012 оноос хойш сонгон шалгаруулалт хийгээгүй

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн арга И.Мөнхжаргөл "УИХ-аас АТГ-ын орон тоог 172 ажилтнаар баталж өгсөн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 50 дугаар тогтоолын дагуу ажилтнаас таван төрлийн шалгалт авч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд ажилд авах ёстой. Гэтэл АТГ өнгөрсөн хугацаанд ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй. Шалгалт аваагүй байна. Бүх заалт, журмууд зөрчигдсөөр ирсэн байгаа нь анхаарал татаж байна". АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Саруул "Шалгалт өгөөгүй ажилд орсон хүн даргын барцаанд шууд орох эрсдэлтэй. Эмч хүн эмчлэх эрхээ авч байж, үйлчлүүлэгчээ үзүүлдэг. Гэтэл АТГ-ын байцаагчид ямар ч шалгалт өгөөгүй мөртлөө хэрэг шалгаад эхэлдэг нь буруу. 2012 оноос хойш АТГ ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй" гэдгийг онцолсон юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.94.101) 2025 оны 03 сарын 13

2012 - 2016 ond UIH-n darga Z.Enkhbold bailaa gej....

1  |  0
zochin(202.179.25.81) 2025 оны 03 сарын 13

balai avgai mini ach zeege haraad gertee suu

1  |  0
Зочин(203.91.118.42) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэндээ шалгуул авгай минь

1  |  0
зочин(122.201.21.57) 2025 оны 03 сарын 13

Төрийн, засаглалын хямрал Миеэ Энхболдоос эхтэйг бүгд мэдэж байгаа. 60 тэрбумын сүлжээ гэдгийг ч бүгд мэдэж байгаа.

1  |  0
Зочин(182.160.4.125) 2025 оны 03 сарын 13

АТГ газар чинь хуучны эогоон малгайтнуудаас ялгах юмгүй болсон доо. Хэн нэгнийг үнэнч зангийнх нь төлөө, ажлаа шударгаар гүйцэтгэж байгаагийнх нь төлөө өширхсөн өөдгүй амьтад нь тэднийг АТГ - т өгч зайлуулах, шийтгэх ажиллагааг бүлэгоэн явуулдаг болсон доо. Харин эрх мэдэлтнийг бол яах ч үгүй.

1  |  0
ZOCHIN(112.72.14.95) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС ЗАХИРАЛ Э. СОНИНТОГОСЫН ХУВИЙН СУРГУУЛЬ БОЛООД 8 ЖИЛ БОЛЛОО !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Top