Тээврийн прокурор асан Х.Тамир дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир хар тамхины хэргээр дахин шалгагдаж байгаа мэдээлэл гарч эхэллээ.  Түүнийг өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт хууль бусаар хар тамхи олж авсан, хадгалсан болон хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын байгууллагаас саатуулсан байна. Х.Тамир саатуулагдах үедээ Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан  Б.Амарбаясгалан, мөн  өмгөөлөгчтэйгөө хамт байсан аж.   Тэднийг хар тамхи хэрэглэснийг шинжилгээгээр тогтоосон байна.   Х.Тамир, Б.Амарбаясгалан нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан,албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт буруутгагдан 2017 оны нэгдүгээр сард шүүхээс  Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноож байжээ. Давж заалдан хэрэг нь прокурорт буцаагдсан үед дахин хар тамхины хэрэгт холбогдсон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.118) 2025 оны 03 сарын 13

Энэ зомби энгэртэй юун олон төмөр зүүгээ вэ. Мэдрэл муутай юмуу мангар юмуу

1  |  0
Top