Татварын ерөнхий газарт ажлын байран дахь харилцааны ур чадварын сургалт эхэллээ

2018 оны 05 сарын 25

Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Мэрит” төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй билээ.

Тэгвэл Татварын ерөнхий газар, “Мэрит” төслийн баг хамтран ажлын байран дахь харилцааны онолын мэдлэг, ур чадварыг сайжруулах, хэцүү, төвөгтэй ярилцлагыг удирдах, багаар ажиллах, жендэрт суурилсан үл ойлголцлыг багасгах болон үйлчлүүлэгчдэд үйлчлэх ур чадваруудыг сайжруулах зорилгын хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт өнөөдөр 08:30 цагт нээлтээ хийсэн бөгөөд Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, “Мэрит” төслийн дэд захирал Ш.Оюунтуяа нар нээж үг хэллээ. Сургалтыг төслийн Техникийн зөвлөх Скот Слэссор удирдан явуулах бөгөөд “Харилцааны онолын мэдлэг”, “Хүндрэл бэрхшээлүүд ба арга замууд”, “Жендэрт суурилсан үл ойлголцол” зэрэг сэдвийн хүрээнд кэйс, дүрд тоглох зэрэг аргачлалаар явагдах ажээ. Сургалтын үйл ажиллагаа дүгнэлт, асуулт болон үнэлгээгээр өндөрлөх юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top