Зуны тэргүүн улаагчин могой сар Хоёр хар мэнгэтэй Цагаагчин гахай өдөр
- Аргын тооллын: 2018.5.19, Бямба гараг
- Билгийн тооллын: 4
- Наран ургах шингэх: 05.10-20.28
- Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )