Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан ачааны галт тэрэг унасан осол өчигдөр гарсан. Энэ талаар өнөөдөр /2018.05.18/ ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ сарын 17-ны өдрийн 15:40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаатай явж байсан вагон баруун тийш унаж, ачиж явсан үр тариагаа асгасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнд Дархан-Уул аймаг болон Төмөр замын Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хамгаалалтыг хийж ажиллаа. Шалгалтын явцад хүний амь нас эрсэдсэн асуудал тогтоогдоогүй. Уг вагон нь замаас сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд найман чиглэлийн вагон хажуулдан унасан нь тогтоогдсон. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна." гэлээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Төмөр замын дэр мод ялзарч муудсаны улмаас осол гарсан аж.


Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
Шилэн цог ашгүйдалд роржээ.
gadaad ornuudad iim osol garbal saiduud ni ogtsordog doo