Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 80 хувиас дээш гаргавал ОУВС-тай тохирсон ажлууд явахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцжээ.

УИХ-аас томилогдсон тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг Засгийн газрын өргөн барьснаар буюу нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор тогтоолын төслийг боловсруулсан байна. Энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ
"ОУВС-ийн хөтөлбөрийг 2007 оны дөрөвдүгээр сард дэмжсэн, 2017 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн засгийн газар оруулж ирээд их хурал дэмжсэн, нилээд олон бодлогын баримт бичгүүд дээр засгийн газар тухайн үедээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Энэ бол зөвхөн ОУВС биш, ОУВС-г дагаад Азийн хөгжлийн банк, дэлхийн банк, Америк, Япон, Солонгос, БНХАУ гэсэн улсууд нийлээд тав гаран тэрбум долларийн хөнгөлттэй зээл буцалтгүй тусламж олгох нөхцөлтэй хөтөлбөр Монголд хэрэгжсэн. Энэ байгууллагууд дотроос гурван нь бодлогын баримт бичгэн дээр хоёр олон улсын банк санхүүгийн байгууллага нэг улстай энэ хүүхдийн мөнгөөр тодорхой нөхцөлд орсон байгаа байхгүй юу нэгдүгээрт нь хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно оо. Энэ нь 60 хувь байна гэж цагаан цаасан дээр хараар бичээд гарын үсгээ зурчихсан. Тус тоог ОУВС Японы засгийн газрын Жайка, Азийн хөгжлийн банк гэсэн гурван байгууллагын бодлогын гарын үсэг дээрээ тохирчжээ. Тэр асуудал бол мөнгөндөө биш үүн дээр ямар хэлцэл явсан бэ гэвэл нэгэнт зорилтод бүлэг гэж заасан учраас тоон дээрээ тохирсон юм. Ингээд гурван байгууллагатай дөрөвдүгээр сард хэлэлцэн энэ 80 хувийг оруулж ирж байгаа юм. Үүнийг бас та бүгд маань ойлгох хэрэгтэй. Мөн хүүхдийн мөнгийг халамжийн хуулийн дагуу олгоод явж байна. Халамжийн мөнгөө зорилтот бүлэгдээ өгдөг л агуулгатай байгаа юм. Халамжийн мөнгийг хавтгайруулж олгодог ойлголт байхгүй гэсэн үг. Энэ нь өөрөө үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Тэгэхээр ОУВС-тай гурван байгууллагын бодлогын арга хэмжээг тохирчихсон тэр нь цаад байгууллагуудтайгаа Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөр хөнгөлттэй зээл буцалтгүй тусламжийг олгох нөхцөл болчих юм. Хэрвээ энэ 80 хувиас тоо дээшээ гарах юм бол үндсэндээ бүх юм зогсоно. Энийг бүгдээрээ сайн мэдэж байгаа гэж ойлгож байна. Үндсэндээ 80 хувиас дээш гаргана гэдэг нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тусламж дэмжлэг хамтын ажиллагаа хэрэггүй гэж байгаатай агаар нэг. Долоон хүнээс дөрөв нь орсон байна олонхоороо шийдсэн байна энд ямар нэгэн буруу зүйл байхгүй шүү. Энэ нь хуулийн дагуу явж байна. Ингээд нэг талд нь мушгиад ч юм уу ингэж улс төр болгоод яриад баймааргүй байна.

2017 оны дөрөвдүгээр сард Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ярихдаа гурван байгууллагатай тохирчихсон бодлогын арга хэмжээ юм. Бодит байдал нь энэ юм аа. Хэрвээ 80 хувиас дээш гарах юм бол үндсэндээ валютын сангийн хөтөлбөр зогсоно гэж маш ойлгомжтой хэлсэн шүү дээ. Төсвийн байнгын хорооныхонтой валютын сангийнхан уулзсан энэ байр сууриа илэрхийлсэн  энд байгаа хүмүүс бүгд л мэдэж байгаа" гэв.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(112.72.14.166) 2025 оны 03 сарын 13

Гадны төслүүдийн зорилго нь тусалж байгаа улс орнуудын хөгжлийг хангахад дэм болох бус уу, харин ажиглаад байхнаа энэ гадны төслүүд чинь зөвхөн улс төрийн зорилго агуулдаг механизм болж хувирсан байна, хэн тэдний гар хөл болж хүслийн гүйцэтгүүлэн тэрүүнд л нэг жаахан өмх юм долоолгоод оронд нь байгалийн баялаг, бусад ямар нөөцүүд байдаг юм бүгдийг нь хамж аваад арилдаг нөхдүүд юм биш үү, тухайн улсын ирээдүй, иргэдийн амьжиргаа, улс орны хөгжил хамаагүй, хаана ашиг олж болох тэр л газар өмхий хүрэн шиг ухаж төнхөж явдаг гарууд уу

1  |  0
irgen(202.21.118.174) 2025 оны 03 сарын 13

rHyrelbaatar hyyhdiin muhgiig uguhgyi gej bainga shaltag gargadag hyn shyy dee!!! uuruu uurhai zarj terbumtan bolson nohur!!!!!ugye gevel arga baij l taaraa!! shudarga sarailsan hudalch nuhur!!!!

1  |  0
зочин(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

Монголчууд бид Грекийн араас яалт ч үгүй орсон байна.Энэ зууны турш л ОУВС эрхшээлд байх нь ойлгомжтой тэрнээс наана мөхөх байлгүй дээ

1  |  0
Top