Аймшигтай: Нэг айлын таван хүүхэд харамсалтайгаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Ховд аймагт гурван сартайгаас 9 настай нэг айлын таван хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд хуурайшилт явагдаж, ой хээрийн болон объектын түймэр ихээр гардагыг албаныхан анхаарууллаа.

Тавын таван хүүхэд амь насаа алдсан аймшигт хэргээс гадна энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 50-56 насны дөрвөн иргэн объектын түймэрт өртжээ. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.26.137) 2025 оны 03 сарын 13

өө ёстой Харамсалтай юмаа,

1  |  0
зочин(202.9.40.133) 2025 оны 03 сарын 13

аймаар

1  |  0
Top