С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорино

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэр гаргажээ. Түүний өмгөөлөгч Г.Орхон "Шүүхээс С.Баярцогтыг үргэжлүүлэн нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргалаа. Прокурор С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай, мөн түүний хэрэг нь их ээдрээтэй байна гэсэн хэд хэдэн үндэслэл гаргаж ирсний дагуу шүүх шийдвэрлэлээ. Бид прокурорын  үндэслэлд эргэлзэж байна" гэв. 

С.Баярцогт нарын шүүх хурал болж байна

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг яллагдагчаар татаж, шүүхээс ШШГЕГ- ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулан шалгах шийдвэрийг гаргаж байсан. Мөн энэ сарын эхээр шүүх дахин 15 хоногоор хорих хугацааг сунгасан. Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 15.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. С.Баярцогт, Б.Бямбасайхан нар  шүүххуралд онлайнаар оролцож байгаа юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SugR(172.56.42.150) 2025 оны 03 сарын 13

Just yasan be.

1  |  0
зочин(66.181.190.106) 2025 оны 03 сарын 13

Суллаж болохгүй шүү гарах гэж их үзэж байна ард түмэн босох болно

1  |  0
Top