Гэрлэх ёслолын ордонд зургаан алба хаагч хуримаа хийж, гал голомтоо бадраалаа

2018 оны 05 сарын 15

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.

g7 Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах  28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн БД-ийн ОБХ-ийн ГТУА-34-р ангийн ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80-р ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нар хуримын ёслолоо хийсэн юм.

g7

Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Нийслэлийн Гэрлэх ёслолын ордноос “Гэр бүлийн“ баярын өдрийг тохиолдуулан “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг зургаадахь жилдээ нийслэлийн Онцгой байдлын газрын албан ёсны гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй үлгэр жишээ гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулсан нь энэ юм.

Гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь байж амьдралын хамгийн гайхалтай, баярт мөчийг нь хуваалцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

g3

g4 g5

g6  g8

g9 g10 g11 g12 g13 g14

g15 g16 g17 g18 g19 g20

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.101) 2025 оны 03 сарын 13

Гэрлэх ёслолын ордны үйлчилгээ хэтэрхий өндөр үнэтэй,үйлчилгээ ч тааруу юм байналаа.Залуусын сайхан сэтгэл дээр дөрөөлөөд хямдханаар их ашиг хөөдө

1  |  0
Top