“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.
Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар: “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов. Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.


Сэтгэгдэл ( 9 )
энэ одоо ингэж тэнэгтэхээ болимоор юм аа. яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. эсвэл хийх ажил олдохгүй үймээн самуун гаргах г,ээд л яваад байна уу. эсвэл 98 оны хэрэг нь санагдаад сууж чадахгүй байна уу
Цалинг нэмэх хэрэгтэй. Чадахгүй бол огцор.
Хямралаас гарсан гээ биз дээ цалинг нь нэм нэм, иргэн баян бол улс баян
Ардын нам татварын мөнгийг нь гишүүддээ түгээнэ. Орлогч сайд , цэцийн гишүүд , хүний эрхийн үндэсний комисс гээд зүгээр цалин авагчдыг цөөлөх хэрэгтэй. Ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг нэм!!×
ардын намын 65 байхад яаж ч тэмцээд үр дүн гарах уу? төрийн толгойд хэн байгааг ойлгооч ? малаа?
erenhiilegch min,naad ulsiin baiguulaguud chin tevchseer baigaad argaa baraad garch baina, uchirgui nemegdel tesevt suulgana ene ter gej udaad yu hiih be, erdee l valutiin hanshnii zeruugees bolj unasan bodit orlogiig ny 2014 onoos hoish bodood egvel ter shudarga es bolno,hunii tsaing ingej deeremdej bolohgui biz dee
Хуруу нэмэхгүй ч гэсэн хошуу нэмж байгаа нь сайшаалтай. Энэ орон сууцны зээлийн хүүг л төр нэг удаа чөлөөлөх хэрэгтэй байна даа.