Хөгжлийн бэрхшээлтэй хүн ингэж байхад бид үнэхээр ичмээр...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Хэл, сонсголын бэрхшээлтэй иргэн Ч.Мөнгөндалай Хөвсгөлийн Мөнх сарьдагт ганцаараа авираад ирсэн баатарлаг нэгэн. Тэрээр нийгмийн болон иргэн хүнийхээ хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр сайн үйлс хийсээр байгааг соошл хэрэглэгчид сайн мэдэж байгаа.


Аялагч Ч.Мөнгөндалай Орхон голын эрэг дагуух хогийг ганцаараа цэвэрлэн, хэдэн өдрийн нүүрийг үзэж байгаа билээ.

“Хэдэн өдөр ганцаараа цэвэрлэсэн юмсан. Гэтэл одоо хэр нь ачаагүй л байна. Өнөө хог нь нэг иймэрхүү болсоныг хараад мань эр их уурлаж. Орхон сумынхаан энэ хогийг одоо яах вэ ? Ингээд байж л байг уу?” хэмээн түүний дагагчдын нэг нь хэдэн өдрийн өмнө бичиж байсан юм.


Тэгвэл хогны машин ирж, нөгөө ганцаараа хэдэн өдөр үйлээ үзэн түүсэн хогийг нь ачиж байгаа баярт мэдээг өнөөдөр соошлд нийтэлжээ. Ч.Мөнгөндалай маань ихэд баяр хөөртэй, инээчихсэн сельфидэж байгаа харагдана.


Хөгжлийн бэрхшээлтэй хүн ганцаараа хэдэн өдөр хог түүж, гол мөрний эрэг орчмыг цэвэрлэж байхад эрүүл саруул та бид яаж байгаа билээ?! Ядаж л хэдүүлээ хог новшоо хаа сайгүй хаяхгүй байхсан, ялангуяа ариун дагшин байгаль дэлхий, гол мөрөн орчмоор цэвэрхэн аялж зугаалж сурмаар...

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(119.40.102.5) 2025 оны 03 сарын 13

uuruu mashin olj, joloochid n 40.0 tugrug ugch achuulsan geed l humuus helsen sh de, ter teneg sumiin mal shig orkuudiin nuur tsaraig harah yumsan, zurh setgelgui hogiin archaagui sumiin udirdlgaguud n gej yumar erguunuud bnaa, orhon sum gesen uu, ter baigali orchni baitsaaagch, baigali hamgaalagch nar n yachihsan malnud bdgiin boloo

1  |  0
Top