Эд хураах, номын өглөг өгөхөд сайн

2018 оны 05 сарын 15

Хаврын адаг Улаан луу сар Зургаан цагаан мэнгэтэй Улаагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2018.5.15, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 30
  • Наран ургах шингэх: 05.16-20.22
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top