Монголын цахилгаан холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол улсын харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд Мэдээлэл холбооны Операторуудын Ассоциацид нэгдлээ.
Энэхүү ассоциацид нэгдсэнээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах төрийн бодлогыг дэмжин ажиллах юм. Тодруулбал, төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилго бүхий Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүдийн хамтран хийсэн "ХУР" системд нэгдсэн ажээ. Тус системийг энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд та өөрийн хүссэн аль ч мэдээлэл холбооны оператор компаниудаар цахим иргэний үнэмлэхгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.
Энэхүү системийг нэвтрүүлэгч Мэдээлэл холбооны Операторуудын Ассоциацийн гишүүд нь мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд томоохон тоглогчдын хувьд салбарын хөгжлийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн түүчээлэн ажиллахаа илэрхийлсэн билээ. Тус үйлчилгээний талаар Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат хэлэхдээ "Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ингэж төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулснаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна.
Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. "Хур" системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна" хэмээсэн юм.


Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )
Ene huruunii heegee ulsiin nuutsad avahgui bol gadaadiin gar hol bolson operator kompaniudad minii huviin medeelliig buruugaar ashiglahgui gesen batalgaa bna uu.
нөгөө дугаартайгаа шижих үйлчилгээ юу болсон бээ нэг хууль гарсан тэгээд л таг энэ мангарууд ганц ч гэсэн ажил явуулаасай