Тэд ийм хэмжээний цалинтай, харин та?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Эмч сувилагч нар цалингаа нэмүүлэхээр талбай дээр жагсаж байна. Багш нэр "Цалин нэмүүлэх түр хороо" байгуулжээ, хөдөлмөрчдийн цалинг нэмэгдүүлэхийн тулд МҮЭХ тэмцэнэ...

Тиймээ, энэ нийгмийн хамгийн чухал бас том сэдэв бол яах аргагүй цалин. Бага цалингаа нэмүүлэхийг хүссэн сувилагч нар ажил хаялт зарлаж, их цалинтай "Төрийн банк"-ны захирлууд түмэн олонд чичлүүлж байна. Үүнээс урьд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлуудын далай шиг цалинг, эмч нарын нулимс шиг цалинтай харьцуулж, нэг хэсэгтээ монголчууд нийтээрээ шогширсон. Гэвч монголчуудын цалингийн хязгаар хоёр тийшээгээ улам л тэлж, баян, ядуугийн ялгаа нэмэгдсээр байна.

“Ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой”

Уг нь “Ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой” гэсэн цалингийн тогтоол цаана чинь байдаг юм байна. Харин монголчуудын цалин тогтоолдоо дурдагдсан шиг байдаггүй нь харамсалтай. Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас  34 орны цалингийн доод хэмжээнд дүн шинжилгээ хийхэд монголчууд хамгийн бага буюу цагт 1090 төгрөгийн цалинтай гэж гарчээ. Үүнийг долларт шилжүүлбэл 50 цент /ойролцоогоор/ болж байна. Энэ нь бага цалинтай гэгддэг Эстони, Латви зэрэг орны цалингаас доогуур үзүүлэлт аж. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага, нэмэгдэх тохиолдол бараг үгүй монгочуудын цалинтай холбогдсон онигоо хүртэл гарах болжээ. Тодруулбал, Бид чинь дандаа цалин "бууна" гэж ярьдаг юм байна. Цалингаа авах бүртээ цалин "өснө" гэж хэлэх хэрэгтэй юм байна даа. Юу хэлнэ түүнийгээ л хүртэнэ шүү дээ... гэх явган яриа хүртэл хүчээ авсан байх жишээтэй. Ингээд цалинтай холбогдсон статистик мэдээ болон Монголд өнөөдөр хэн хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаар мэдээлэл хүргэе.

Цалинтай холбоотой сонирхолтой статистик

1. Өнөөдрийн байдлаар монгол хүний дундаж цалин 953,9 мянган төгрөг байгаа талаар  Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлжээ.

2. Эрэгтэй хүний дундаж цалин 920 мянган төгрөг бол эмэгтэй хүн 780 мянган төгрөгийн цалин авч байна. 

3.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 5,3 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна. 

4. Барилгын салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний дундаж нь 1,2 сая төгрөг гэнэ.  

5.Ажиллагсдын 21 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнд, эмч, багш, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс багтдаг аж. 

6. Харин нийт ажиллагсдын 18.4 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай. Үүнд, Тогтмол цалинтай, үйлчлэгч, туслах багш, асрагч, харуул хамгаалалтын ажилтан гэх мэт хүмүүс багтаж байна.

9.Уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалин 1.700.000 төгрөг. Үүнээс дээш, доош хэлбэлзэнэ.

10.Маркетингийн менежерийн дундаж цалин 1 600 000 төгрөг,

11. Зочид буудал, Зоогийн газар, орон сууц, конторын ажилчид 700.000 орчим мянган  төгрөгийн цалинтай

13. 100 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 826,2 мянган төгрөг. 

15. Хувьцаат компанид ажилчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага нь 168.5 мянган төгрөг байгаа ажээ.

Монголд хамгийн өндөр цалинг хэн авдаг вэ?

 -Онгоцны нисгэгчид 10 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Үндсэн цалин долоон сая төгрөг дээрээ нэмэгдэл урамшууллын гурван сая хүртэлх төгрөг авдаг байна.

-Оюутолгойн ТУЗ-ын гишүүд 100 мянган. долларын цалинг хувааж авдаг гэсэн мэдээлэл бий.

- УИХ-ын гишүүдийн цалин нэг сая гаруй мянган төгрөг байдаг. Тэд унаа, утасны төлбөрийн мөнгөө цалингаасаа гадна авдаг нь нийтэд нэгэнт ил болсон.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 3 сая төгрөгийн цалинтай гэсэн мэдээлэл бий.

-Үндсэн хуулийн цэцийн дарга 1,5 сая төгрөгийн цалинтай. 

-Шүүгч нарын цалин 3-5 сая төгрөгийн хооронд байдаг ч гэдэг. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munhnaran eej(66.181.188.208) 2025 оны 03 сарын 13

ee munhnaran eejiin hishig

1  |  0
тт(150.129.143.105) 2025 оны 03 сарын 13

Наад цалинг чинь нэмэх арга байнаа,цаана чинь П.Цагаан гэгч бас нэг луйварчины булай дэлгэгдсэн. Тууний луйварын монго та нарын цалинг нэмэхд хангалттай хурнэ

1  |  0
nam bus irgen(112.72.14.38) 2025 оны 03 сарын 13

ard tumniig zoriud iim yaduu bailgaj bgaa yum. deer suugaa heden erliiz oligarh novshnuudiin hiij bga ajil. eniig oilgoj yadah yum baihgvi. asar ih baigaliin bayalagtai 3han say hvniig iim yaduu amidruulj bga uls turchidiig solij ih tsewerlegee hiih tsag bolson. hezee boltol ingej darluulah yostoi yum be?

1  |  0
Иргэн(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

хэзээ байхдаа эмч сувилагчид мөнгө өгсөн юм бэ.хүнд хагалгаанд олон цагаар орсон хүнд амийг нь аварч байхад аяга хоол өгчих хэндч байна.ийм юманд хүмүүс гар татаад баыдаггүй.олон саяарч авдаггүй шүү дэ.хүмүүс өөрсдөө гуйна гуйсан хойноо өр гэдэг шиг ялихгүй юманд татганаад байвал өгөөд ч хэрэггүй тэгээд орхиоч өгсөн хойно ингэж ярихаар харамлаж өгсөн юм хэн хэндээ зохтхгүй ш тэ

1  |  0
Иргэн(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

дээд дарга нисгэгч шүүгч нарын цалинг бага хэмжээгээр бууруулж ядахдаа эмч суьилагч асрагч нарт цалинг нэмээд өгч болно ш тэ.гаргалгаа зөндөө байна.яагаад нэмэхгүй байгааг гайхаж байна.шийдвэр гаргагч нар рйлгоосой билээ

1  |  0
Зочин(66.181.161.6) 2025 оны 03 сарын 13

Эмнэлэг үнэгүй гэдэг боловч өвчтөнүүд гар цайлгадаг. Түүнийг тодорхой журманд оруулаад тэр эх үүсвэрээс цалинжуулж болно доо. үнэгүй нэртэй үнэтэй, үнэгүй болохоор яасан ч яахав гэсэн байдалтай, юм өгөх ухаанаа олоогүй нь хэнд өгөхөө мэдэхгүй эрүүл мэндээрээ хохирдог, ингэж бие биенээ хуурч амьдармааргүй байна. юм өгөхөөрөө юу өгдөг билээ гэсэн бөөн бодол хоол авчирч өгөх, магадгүй сувилагчид хэрэггүй юм мөнгөө зарж өгдөг

1  |  0
Gaba(66.181.184.87) 2025 оны 03 сарын 13

Hahuuliin hanshiig ni usguj shuugchidiin tsaling nemj baihaar emch emnelegiin ajilchid, bagsh nariinhiig nemeh yostoi baimaar. Huzuugui novshiin araa bodson alham bh daa.

1  |  0
G.Bolortsetseg(27.123.214.119) 2025 оны 03 сарын 13

Emnelgiin ajilchid gj yarij bgaa murtluu asragch vilchlegch gj yagaad yariddaggvi yum boloo .hamgiin hetsvv murtluu hamgiin baga tsalin awdag sh de.

1  |  0
Top