Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд аудит хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Үндэсний аудитын газраас “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хийхээр болжээ.  “Оюутолгой” ХХК-ийн удирдлагад аудитын  төлөвлөгөө болон аудитыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”, “Оюутолгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн хоёр бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудитын шалгалт хийж гүйцэтгэнэ. Олон улсын стандартад “Аудитын дээд байгууллагууд хараат бус байдлаа бууруулахгүйгээр олон нийтийн хүсэн хүлээлт буюу, таамаглалыг мэдэж авч, түүнд цагаа олсон, тохиромжтой хариултыг өгч байх хэрэгтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу мэргэжлийн зөвлөх, шинжээч, инженер, техникийн багуудтай хамтран бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан аудитуудыг хууль, эрх зүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг гол зарчим болгон ажиллахаа Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар илэрхийлжээ. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес аудитын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top