Сэрэмжлүүлэг: Бензинийг устай андуурснаар хүнд түлэгджээ

2018 оны 05 сарын 14

Говь-Алтай аймгийн Цогт суманд энэ сарын 09-ны шөнө иргэн М 80 хувийн түлэгдэлт авч, эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр бензиныг устай андууран халуун тогоонд хийж, улмаар гал авалцан түлэгдсэн байна. Өвчтөний биеийн байдал хүнд байсан учир онгоцоор Улаанбаатар хотод авч иржээ. Одоо түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхий тасагт эмчилж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн ахуйн аливаа ослоос сэрэмжтэй байна уу.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top