“Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Б.Энхбат Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг эргэн байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр ”Өнөөдөр шүүгч, цагдаа, прокурор нарыг хэн шалгах юм бэ. Өөрсдөө шалгах юм уу. Ийм хууль бус ажиллагаа байж болохгүй. Монгол Улсад шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газар, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг тусгай чиг үүрэгтэй байгууллагад ажилладаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг газар байхгүй. Үүнээс болж эдгээр байгууллагын албан тушаалтнуудын дунд авлига авах, эрх мэдлээ урвуулан ашиглах явдал хэт ихэслээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Мөрдөн байцаах албыг эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг хүргүүлнэ” гэсэн юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
Anduurj bn ta nar mongol turiig avrah hunii neg
Mongol ulsiin tuluu uragshaa AMJILT
ЖАНХУУГИЙН БАРЛАГ МОНГОЛ ТӨРИЙГ САМРАХ ГЭЖ ЗҮТГЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХ ХЭРЭГТЭЙ.
HERGIIG HEREGSEHGUI BOLGOH N UHESSEN
Хон хэрээнд 2 нүдээ ухуулмаар амьтан Чамайг маш их дэмжэг байлаа Чам шиг бөөснүүдийг Элбэгдорж их тэжээсэн дээ Нүглээ үүрээд хорвоогоос зайл