Монголын Үндэсний бөхийн холбооны Их Эе" хурлыг энэ сарын 18-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр "Их Эе"-ийг хуралдуулах Ажлын хэсэг хуралдаж, төлөөлөгч сонгох журмаа хэлэлцэх юм байна. Харин хуралд заавал ирэх ёстой зарим бөхөд Ажлын хэсгээс ханджээ. Улсын арслан Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Г.Элбэг, Н.Батзаяа, улсын начин С.Багахүү нар өнөөдрийн хуралд оролцох юм. Нэр бүхий бөхчүүд энэ сарын 4-ний өдөр болсон 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлаас "Их Эе"-ийг зохион байгуулах Ажлын хэсэгт багтсан юм. Үндэсний бөхийн холбооны ”Их Эе” хуралд нийт 200 төлөөлөгч оролцоно гэж заасан бөгөөд Цэцдийн зөвлөлөөр товыг баталж, ажлын комисс гарган ажиллах дүрэмтэй ажээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
200 бага бна шүү доод тал нь 300 оролцуулж байж санал хураалт шударга болно шүү