Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2018 оны 05 сарын 14

Хаврын адаг Улаан луу сар Долоон улаан мэнгэтэй Улаан морь өдөр

  • Аргын тооллын: 2018.5.14, Даваа гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 05.18-20.21
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top