Харамсалтай: Галын улмаас 722 хүн амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Сүүлийн 10 жилийн дундаж байдлаар объектын гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй гарч, нийт 33560 гал түймэрт 722 хүн амь насаа алдан, 488 хүн
түлэгдэж бэртсэн байна.  Олон улсын Эрүүл мэндийн байгууллагаас
гаргасан тайлангаар Монгол Улс галын эрсдэлийн түвшингээр 192 орноос 92-р байрт
жагсаж, эрсдэл дунд гэсэн ангилалд багтсан байна. Иймээс иргэн бүр чимээгүй тахал болох ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Айл өрх болгон хэрхэн гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар ойлголттой байх нь чухал юм. Ядаж л татсан тамхиныхаа ишийг бүрэн унтрааж сурах, тэгээгүйгээс болж ямар их эрсдэл дагуулж болохыг мэдэж байх хэрэгтэй.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top