Монгол Улс, БНТУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил тохиох юм. Монголд Турк улсаас хөрөнгө оруулалт, дэмжлэг, тусламж үзүүлдэг. Мөн цөөнгүй Турк сургууль үйл ажиллагаа явуулж байна. Хамтын ажиллагааг хөгжүүлэх гол тулгуур, холбоос нь Элчин сайд байдаг билээ. Манай улсад суугаа Турк улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмет Язал тун өвөрмөц сонирхол цуглуулгатай нэгэн ажээ. Тэрбээр, танк цуглуулдаг. Зөвхөн цуглуулах биш өөрөө угсарч, эвлүүлж хийх дуртай гэнэ. Харин албаны ажил их учраас цуглуулгадаа зарцуулах цаг хомс бөгөөд дипломат ажилтнууд өөр улс орнууд руу шилжиж, нүүж явдаг учраас Элчин сайдын цуглуулгын танкнуудаас хаягдаж, гээгдэх, эвдрэх нь цөөнгүй аж. Түүнчлэн яамныхаа байрны дотоод тохижилтыг Монгол, Туркийн өв соёлтой хослуулан зохиомжилж тохижуулжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )