Хаврын адаг Улаан луу сар Есөн улаан мэнгэтэй Хөх луу өдөр
- Аргын тооллын: 2018.5.12, Бямба гараг
- Билгийн тооллын: 27
- Наран ургах шингэх: 05.21-20.18
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хувцас хийх, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )