Цэрэг, тусгай албадын зэвсгийн хөгжил, арга барил, ялангуяа гадаадын цэрэг тусгай, хүчнийхэн хүний сэтгэцэд нөлөөлөх шинэ зэвсэг боловсруулж байгаа тухай Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд бичсэн байна. Цэрэг зэвсэглэлээрээ дэлхийн хүчирхэг орнуудын жагсаалтын эхэнд бичигддэг ОХУ-аар жишээ татсан байна. ОХУ барууны орнууд, АНУ-тай тийм сайн харилцаатай байж чадахгүйд хүрсэн өнөө цагт зэвсэглэлээр хөөцөлдөх дүр зураг ажиглагдаж буй. Гэхдээ Орос улс нэг л өдөр хүчирхэг зэвсэглэлтэй болоогүй нь тодрхой. 2012 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын зарим хэвлэлд “Батлан хамгаалах салбар 2011-2020 он” хөтөлбөр нийтлэгдсэн бөгөөд Орос улс физикийн зарчим дээр үндэслэгдсэн цоо шинэ төрлийн зэвсгийн боловсруулалт хийх болно гэж онцолжээ. Үүнээс зургаахан жилийн дараа хөтөлбөр хэрэгжиж шинэ зэвсгүүд эхнээсэ гарсан гэдгийг тус улсын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуулийн үеэр В.Путин “Сармат”, “Авангард” зэрэг зэвсгийн цогцолбор, цахилгаан соронзон, хэт өндөр авианы зэвсгийн талаар мэдээлснээр батлагдаж байгаа юм. Гадаадын зарим улс орны тэр тусмаа ОХУ-ын арми, тусгай албад “дайн” явуулах уламжлалт арга хэрэгслүүдийн зэрэгцээ уламжлалт бус шинэ төрлийн арга хэрэгслийг судалж, боловсруулж, үйлдвэрлэх хэмжээнд идэвхжсэн ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Oros shkoli delhiid nomer neg