”30 гаруй хүн нас барсан” гэсэн ташаа мэдээлэл гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Цахим орчинд  зарим мэдээллийн сайтаар  “Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх утга бүхий   мэдээлэл гарсан. Эл мэдээллийг цагдаагийн байгууллагаас няцаалаа. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй юм байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтын хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн мэдээллийг нээхийн тулд фэйсбүүкийн нууц үгээ бүртгүүлэхгүй байх зэргээр мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөжээ.  

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top