Малайзчуудад охиныхоо үхлийг санаж сонголтоо хийхийг уриалсан С.Шаарийбуугийн хүсэл биелэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

 

 Монгол Улсын иргэн С.Шаарийбуу Малайз улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамадаар дамжуулан  малайзчуудад хандан парламентынхаа сонгуульд зөв сонголт хийхийг уриалсан. С.Шаарийбуу “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай. Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охиныг хөнөөсөн шиг шударга бус явдалтай нүүр тулах болно” гэжээ. Сөрөг хүчин тодруулбал Махатхир Мохамэд ялалт байгуулсан тохиолдолд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн шиг шударга бус үйлдэлд анхаарал хандуулах, тэмцэх тухай "амлаж" байсан гэнэ. 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силангор мужийн Субан Дам хэмээх ойгоос онц хэрцгийгээр хөнөөгдсөн цогцос олж, манай улсын иргэн Ш.Алтантуяа болохыг тогтоож байв. Түүнийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хоёр хүнд Малайзын анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч давж заалдах шүүх хэргийг нь цагаатгасан ажээ.  

Малайзын сөрөг  хүчин ялалт байгуулав

 Лхагва гарагт болсон Малайзын парламентын доод танхимын сонгуульд тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчний намуудын эвсэл ялсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Ингэснээр Малайзын эрх баригч Үндэсний фронтын эвсэл төрийн эрхийг анх удаагаа сөрөг хүчинд шилжүүлэн өгөхөөр болж байна. Тус нам нь 1957 онд тусгаар тогтносноос нь хойш Малайзыг дангаар удирдсаар ирсэн юм. Ийнхүү Малайзын сонгуульд сөрөг хүчин  ялалт байгуулсан нь  охиныг нь хөнөөсөн хэрэгтнүүдэд зохих ял шийтгэлийг оноохын төлөө 10 гаруй  жил тэмцэж яваа С.Шаарийбуу гуайд бас нэгэн итгэл төрүүлж мэдэх юм. 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(202.9.41.236) 2025 оны 03 сарын 13

Алуурчид одоо өршөөгдөхгүй байх аа.Таньд амжилт ирлээ.Сэтгэл тань өчүүхэн ч болтугай тайтгарах байх даа.Амен.

1  |  0
зочин(66.181.161.81) 2025 оны 03 сарын 13

хоосон толгойнууд юу чойлгохгүй.илжигний чихэнд ус хийсэнч сэгсэрнэ.алт хийсэнч сэгсарнэ гэдэг юм.хүн муулах гэж байгаа болохоор ойлгож уншихгүй илжиг тул.охин үрээ тийм муухай алдсан ч жинхэнэ охиндоо хайртай аав хүн.

1  |  0
muuhai(64.119.24.251) 2025 оны 03 сарын 13

ymar muuhaim bee huuhdee uhsen hoino oilgno ch geh shig mongol hnun munuu ene

1  |  0
bold(182.160.35.116) 2025 оны 03 сарын 13

amjilt

1  |  0
sd(119.40.103.50) 2025 оны 03 сарын 13

ohiniig yaj uhseniig yr ni medehu ene oilgosongui geed bgaa hoolnii tantanguud.oilgohgui bol huuhdee hund aluulhaar oilgooroi

1  |  0
dgf(119.40.103.50) 2025 оны 03 сарын 13

turaaltai pizdanuud mini oilgoj ydad baih yu bbnaa.neg ch gesen mongol hun ohiniihoo uhliig talaar bolgoogui bna.sain etseg saih er hun iim baidag ym muu gulugnuudee

1  |  0
kkkkkk(180.149.98.66) 2025 оны 03 сарын 13

oilgomjtoi l bn dag tolgoi ni olgoi bolson humuus ve???

1  |  0
Yanaa(112.72.14.3) 2025 оны 03 сарын 13

Erdene mini yu bicheed b/naa??? Oilgoh yum yu ch alga!!!!!

1  |  0
.(66.181.191.46) 2025 оны 03 сарын 13

Бөөн найруулгын алдаатай л юм бна. Ийм сэтгүүлч гэж бас байнаа?!

1  |  0
d(66.181.164.246) 2025 оны 03 сарын 13

yu ch oilgosongui

1  |  0
Top