Нэрт судлаач Д.Ганхуягийн нийтлэлүүд байнга л олны анхааралд байсаар ирсэн. Тэрбээр сүүлийн үед өрнөж буй цагдан хорих, шалгах ажиллагаатай холбогдуулан нэгэн нийтлэлдээ ийн дурдажээ.
Ингэхдээ “Монголын төрийн өндөрлөгүүд ялангуяа Ерөнхий сайдууд төсөв захиран зарцуулах эрхтэй дээрээ 461 дүгээр “ордонд” өрөөгөө тохижуулж байсан нь дээр юм байна гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явц харуулж байна. Идэж уугаагүй амьтан өнгөрсөн хугацаанд нэг ч байгаагүй гэж хэлж, бас нотолж болно л доо…Ялангуяа Н.Энхбаяр болон түүнээс хойшхиуд нь.” гэжээ.
Мөнхүү цааш дурдахдаа “....Хоёр Ерөнхий сайд, “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ын нөхөр, “хоёр” ТЕГ-ын дарга (татвар, тагнуул хоёрын даргыг угсруулан хашсан), бас нэг нэг Ерөнхий сайдынх нь ЗГХЭГ-ийн дарга нар тус “ордонд” “эмчлүүлж” байна. Зүй ёсоор болох юм болж, тэднийг өмгөөлөгчид ч гараад ирэв. Тэд бол “авилгаар амьдрагчдын авилгаар амь зуугсад” юм. Ийм бүхэл бүтэн давхарга бий болсон” хэмээн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.
Н.Баатар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
шанриллад 30 өрөө захиалчих цонхийг нь торолхоо мартав зүгээр авгай хүүхэдтэйгээ амар сайхан жаргах хэрэгтэй
SUNSTEI OROOND CH HAMAAGUI
Юу үнэн тэр бол туйлын үнэн байх.