С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг маргааш шүүхээр болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээний асуудлаар нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа бол үргэлжлүүлэн хорих эсэх тухай албан мэдээлэл үгүй байв. Тэгвэл өнөөдөр  Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн шүүхэд тэднийг үргэлжлүүлэн хорих санал хүргүүлсэн байна. Харин шүүх хуралдаан тавдугаар сарын 10-ны өдрийн 9 цагаас товлолгджээ. Тэгэхээр тус шүүх хурлаас тэднийг хэрхэх тухай шийдвэр гарна.

Хэргийг тодотговол, Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

 Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top