Аугаа эх орны дайны түүхт 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа болон албаныхан, ОХУ-ын Элчин сайдын яамныхан, манай улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Зөвлөлтийн дайчдад зориулж босгосон энэхүү хөшөөн дор “Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхлөв” гэсэн үг бий. Энэ бол тэнгэрт нар, газарт гал байгаа цагт тэрхүү дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж явна гэдгийг илэрхийлсэн үг ажээ.

Д.Түвшин
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Zaisan tolgoin uil ajillagaand zoriulj mash tom gar hivs nehej baisan haana baidag bol. Mash tom uran buteeld orno shuu.