Төрийн албаны зөвлөл 2018 оны энэ сарын эхний долоо хоногт найман байгууллага, Салбар зөвлөлийн 27 удирдах ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас албан тушаал дэвшүүлэх замаар сул орон тоо нөхөх захиалга Төрийн албаны зөвлөлд ирүүлж, сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд нэр дэвшин өрсөлдөж байгаа албан хаагчдаас хууль, эрх зүй, мэдээллийн технологи, монгол хэл бичиг, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг шалгах тестээр сорилын шалгалт, ярилцлагын шалгалт авсан байна. Нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын, Завханмандал сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын, Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Гурванбулаг, Могод, Орхон, Сайхан, Хангал, Тэшиг сумдын Эрүүл мэндийн төвийн даргын, Хутаг-Өндөр, Хангал сумын, Хялганат тосгон дахь сум дундын Ойн ангийн даргын, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга зэрэг 19 удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын хууль эрх зүйн сорилын шалгалтыг онлайнаар зохион байгуулжээ. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогсдын 40 хувь эхний шатны сорилын шалгалтад тэнцэлгүй шалгалтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Turiin albanii shalgaltand oroh hun tentseegui bol heden udaa shalgalt uguh erhtei be.