Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 сарын 30-ны өдөр бага насны Б -г “бэлэг авч өгье” хэмээн хуурч мэхлээд, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй С гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн газраас хэргийг прокурорт шилжүүлжээ.
Багануур дүүргийн прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд С-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
С нь урьд нь хоёр удаа хүчингийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ. Тэрээр дээрх гэмт хэрэг үйлдэхээсээ 5 сарын өмнө хорих ангиас суллагдсан бөгөөд хохирогчийн гэрт 2 удаа ирж байсан бөгөөд эцэг, эхтэй нь танилын харилцаатай, байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэснээс үүдэн гарсан байна.
Хүүхэд гэмт хэргийн золиос болох тохиолдол өсч байгаа энэ цаг үед эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэдээ анхаарал халамж тавихыг сануулъя гэж Монгол Улсын Прокурорын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )
Tsaazaar avaachee. Naad chin zasrakhgui. Iim mal shig Yumiig shorond tejeej baikhaar khuukhdiinkhee khogjild Ter mongiig n zartsuulakh kheregteishdee.
Unen
монголчууд өөрсдөө ийм заваан бохир Хүчирхийлэгч хөрөнгөтний нийгмийг аль 1990 онд л өлгийдэн авсан шүү дээ энэ бол монголчуудын сонголт байсан
Baliar hulgaichiig taigan bolgoh heregtei
ШАР СЭМЖИЛСЭН ТОЙМЧ ДАШЗЭВГИЙН ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ? МӨНГӨӨР АМЫГ ТАГЛААД ӨӨРИЙГ НЬ ӨВЧТЭЙ СОЛИОТОЙ БОЛГООД ЯЛ ЗАВШУУЛСАН УУ?!!!!!!!